Он гарсаар улсын хэмжээнд тавдугаар сарын 6-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 504,913 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна.
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар өсөв.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар