Усны газраас гол, нуурыг сэргээх, эко системийг нь хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлыг хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын түвшин, эрсдэлийн зэргийг тогтоох, мөстөл, мөсөн голуудын хайлсан усыг хуримтлуулах боломж, арга замыг тодорхойлох судалгааг энэ онд багтаан мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр болсон байна.
Хөвсгөл нуурын бохирдлын судалгааг улсын төсвийн 150 сая төгрөгөөр хийлгэх бол мөсөн голыг 95 сая төгрөгөөр судлахаар төлөвлөжээ.
Мөн Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баян, Говь-Алтайн Жаргалан дахь Эрээн нуурыг сэргээх төслийг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр нуур нь тухайн газрынхаа эко системд онцгой нөлөө үзүүлдэг тул доройтлоос гаргаж, сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх эхлэхээр төлөвлөжээ.