Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Дархан-Шарын гол хоорондын замын 11 км-ийн 5 зуутад байрлах авто замын гарамд 21:11 цагт 3501 дугаар галт тэрэгний урдуур “Субару” маркийн улаан өнгийн суудлын 99-47… дугаартай автомашин орж, осолдсон.
Тодруулбал, осол энэ сарын 13-ны орой 21:11 цагийн үед болж, авто замын дохиоллууд бүгд ажиллаж машинууд зогссон үед “Субару” маркийн автомашин хаалттай зам руу орсноор уг осол гарсан.
Ослын үеэр суудлын автомашинд дөрвөн хүн явсан. Ингээд жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй хоёр хүнд гэмтсэн бол ард сууж явсан бага насны хоёр охины биеийн байдал хэвийн харьцангуй сайн байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Харамсалтай нь, жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй гэмтлийн улмаас нас баржээ.