Сүүлийн нэг сарын хугацаанд биткойны ханш унахгүй, өндөр хадгалагдсан хэвээр байна. Энэ үедээ шинэ дээд түвшинд хүрч 72 мянган ам.доллар даваад байв. Түүхэн дээд үнэд энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр хүрсэн юм. Өнөө өглөө арилжаа эхлэхэд Биткойны ханш 69,576 ам.доллар байсан бол үд дундын арилжаанд 70,697.45 ам.доллар байна.
Тус криптовалют 2021 оны арван нэгдүгээр сард 68,999.99 ам.доллар хүрсэн нь түүхэн дээд амжилт болж байсан юм.
Ташрамд дурдахад, АНУ-ын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй арилжаалдаг сан буюу ETF-ийн арилжаа нэмэгдсэнтэй холбоотой юм. Тухайлбал, Энэ жилийн эхээр АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Биткойн дээр суурилсан ETF буюу биржээр арилжаалдаг санд зөвшөөрөл олгосон. Биткойн дээр суурилсан ETF-д зөвшөөрөл олгосон нь хүмүүсийн сонирхлыг сэдрээн, хөрөнгө оруулагчдад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шинэ боломж нээсэн билээ.
Өнөөдрийн ханшийн графикийг доорх үзүүлэлтээс харна уу