Өмнөд Солонгосын дуучин, “Дурсамж-1988” киноны “Hyehwadong” дууг дуулсан Пак Бо Рам дөрөвдүгээр сарын 11-ний Лхагва гаригт 30 насандаа нас баржээ. Түүний харъяалагддаг “XANADU Entertainment” агентлаг өнөө өглөө /2024.04.12/ нас барсан тухай мэдээг албан ёсоор зарлав. Агентлагаас мэдэгдэхдээ “Пак Бо Рам дөрөвдүгээр сарын 11-нд нас барсан нь үнэн. Үхлийн шалтгааныг яг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна” гэжээ.
Пак Бо Рам 2010 онд “Superstar K2” шоугаар анх танигдсан. Үүний дараа 2014 онд “Beautiful” дуугаар албан ёсоор дебют хийжээ. “Celepretty,” “Sorry,” “Pretty Bae,” “Dynamic Love” гэх мэт түүний өөр олон алдартай дуу нь байдаг.
Тэрээр нас барахынхаа өмнө 10 жилийн дараа урлагт эргэн ирэхээр бэлтгэж байжээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сард тэр “Huh Gak”-тай хамтран “I Hope” нэртэй дуэт дуу гаргасан. Үүний араас цомог гаргахаар бэлдэж буйгаа тэр мэдэгдэж байв.