Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Монголын багш нарын 8 дугаар их хурал” өнөөдөр /2024.04.11/ албан ёсоор эхэллээ. Энэхүү хуралд, 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 1200 багш төлөөлөн оролцож байна.
Хурлын үеэр Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа багшийн дутагдлын асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “ 2016-2017 оны хичээлийн жилд багшийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор багш бэлтгэх сургуулиудад өндөр оноотой орсон хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах зохицуулалт хийсэн. Үүний үр дүнд маш олон сайн хүүхдүүд багшийн их сургуульд орж ирсэн. Ингэснээр сайн багш бэлдэх
Гэхдээ бид дата аналитикийн системээр эргээд харахад нийт 2016-2017 оноос эхлэн төрийн сангийн тэтгэлгээр сургалтын төлбөрийн хөнгөлөлтөөр багш мэргэжлээр сурсан оюутнуудын 64.1 хувь нь мэргэжлээрээ ажил хийгээгүй. Мөн 10 гаруй хувь нь ажилд гараад 5 жил хүрэхгүй мэргэжлээрээ сольж байна.
2016 оноос эхлэн багш бэлтгэх шийдлээр оюутнуудад олгосон тэтгэлгийн хэмжээ, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тооцож үзэх юм бол энэ хөрөнгө оруулалтын дүн юу болох вэ гэдэг нь бидний хамгийн том тулгамдсан асуудал болоод байна.
Мөн залуу багш нарын ажлаас гаралт маш өндөр байна. Ялангуяа найм хүртэл жил ажиллаж байгаа багш нарын ажлаас гаралт, шилжилт хөдөлгөөн өндөр байна. Багш нараас ажлаас гарч байгаа шалтгааныг авч үзэхэд ихэвчлэн “Өөрийн хүсэлтээр гарсан”, Шилжилт хөдөлгөөнүүд алслагдсан баруун, зүүн хэсэгт гайгүй байгаа боловч Улаанбаатар хотыг тойрсон сум дүүргүүд бусдаасаа өндөр байна. Энэ нь Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл болж байгаатай холбоотой хэмээн харж байна. Бид цаашид ажлаас халшраад байгаа шинэ багш нарт анхаарал хандуулах нь зүйтэй” гэлээ.
Эх сурвалж: https://eguur.mn/489076/