Өмнөд Африкт 46 хүн тээвэрлэж явсан автобус гүүрнээс хавцал руу унаж шатсаны улмаас 45 хүн амь үрэгдсэн байна. Ослоос зөвхөн найман настай хүүхэд л амьд үлдсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ.
Тус улсын Зам тээврийн яам пүрэв гарагт /2024.03.28/ мэдэгдэл хийхдээ хүүхэд ноцтой гэмтсэн тул ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн гэсэн юм. Зорчигчид Ботсвана улсын нийслэл Габороне хотоос Өмнөд Африкийн хойд хэсэгт орших Мориа хот руу Улаан өндөгний баярын үйл ажиллагаанд оролцохоор явж байсан аж.
Өмнөд Африкийн засгийн газар мэдэгдэл хийхдээ “Жолооч жолоодлого алдаж, гүүр дээрх хаалт мөргөсний улмаас автобус унаж, шатсан гэж үзэж байна” хэмээжээ.
Зам тээврийн сайд Синдисиве Чикунга ослын газарт очиж Өмнөд Африкийн засгийн газар нас барагсдын цогцсыг Ботскавад хүлээлгэн өгч, ослын шалтгааныг тогтоох шалгалтыг явуулна гэсэн юм.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса Ботсванад эмгэнэл илэрхийлж, тус улсад тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Эх сурвалж: The Guardian https://eguur.mn/485283/