Дорнод аймгийн Матад сумын тавдугаар багийн нутаг Мэнэнгийн талд түймэр гарчээ. Уг түймэр өдрийн 12 цагаас асаж эхэлсэн бөгөөд шалтгаан, нөхцөл одоогоор тодорхой болоогүй байна. Мөн түймэр унтраах баг шатахуунгүйн улмаас хүрч, ажиллаж чадахгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Бид мэдээллийг Матад сумын засаг даргаас тодрууллаа.
Тэрбээр, “Түймэр өдрийн 12 цагт гарсан. Манай сум шатахуунгүй болсон учир байсан түлшээрээ 10 хүнтэй баг тухайн цэгт ажиллахаар явсан. Тэнд Мэнэнгийн отръяд, Халх голын онцгой байдлын газар, Отрын штаб зэргээс бүрдсэн 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй гал унтраах баг ажиллаж байна. Салхи ихтэй тул унтраахад бэрхшээлтэй байгаа” гэлээ.
Эх сурвалж: https://eguur.mn/484802/