Дэлхийн олон орноос зочилон ирсэн загварын агентлагууд ихэвчлэн шинэ залуу үеийн брэнд, загвар зохион бүтээгчид болон гудамжны загварыг үзэх гэж Токиогийн гудмаар өдөржин алхдаг талаар ” VOGUE” сэтгүүл мэдээлсэн.
“Rakuten Fashion Week Tokyo” гэгддэг энэхүү арга хэмжээ нь гудамжны зоримог хэв маягаараа алдартай ба зочдод готик дэгжин загвараас эхлээд Лолита маягийн этгээд загвар хүртэл бүх зүйлийг сонирхуулна.Оролцогч, загвар өмсөгч Юнна Бадова “Япон хүмүүсийн хэв маяг үнэхээр гайхалтай. Японд хүн бүр өөрийн гэсэн хэв маягтай байдаг” гэжээ. “CNN” агентлагийн загварын булан хөтлөгч Моеригийн нийтэлснээр залуу үе гоё дэгжин, зохих зохихгүйгээс үл хамааран дотоод мөн чанараа ил гаргах стиль имижийг бүрдүүлж байна.
Камерын дуранд өртсөн ихэнх хүмүүс өөртөө таалагдах хувцасаа өмссөн байгаа нь хэвшмэл ойлголтыг эсэргүүцэж, хувь хүнийг чиглэсэн сонголтууд трэнд болж буйг илтгэнэ.
Заавал биеийн галбир, нүүрний хэмжээ, арьсны өнгө зохицолтоо олох гэж үнэтэй үйлчилгээ авах бус “Би хэн бэ, би юунд дуртай вэ, би ямар хувцас өмсвөл тухтай санагдах вэ?” гэсэн асуултын ачаар трэнд бий болгож болно. Японы залуучууд жендер, цаг үеийн үзэл суртал үл хамааран, хувь хүнээ илтгэсэн имиж бүрдүүлдэг болсон.
Тиймдээ ч олон улсаас зөвхөн гудамжны стилийг үзэж сонирхох гэсэн жуулчид олширдог байх. Том брэнд гэлтгүй өөрийн дүр төрхөө бүтээх нь ямар ч имиж тодорхойлох үйлчилгээнээс илүү болохыг эдгээр залуус онцоллоо.
Эх сурвалж: CNN