Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б /47 настай эрэгтэй/ нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн байж болзошгүй хэргийн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тус хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Тодруулбал, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр нохойн үүрнээс олдсон яс нь сураггүй алга болсон иргэн Ц-ийнх буюу талийгаач эмэгтэйн ээжийн ДНХ-ийн шинжилгээтэй таарч байгаа нь тогтоогдоод байгаа аж.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.