Худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 онд 44 их наяд төгрөг болж, өмнөх оноос 6.6 их наяд төгрөгөөр буюу 17.6 хувь өслөө.
Уг салбарын борлуулалтын орлогын 22.7 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 77.3 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ.
Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 2023 онд 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх өмнөх оноос 23.2 хувиар, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 34 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 16.1 хувиар тус тус өссөн байна.
Харин хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2.1 их наяд төгрөг буюу 68.3 хувь, шатахууны бөөний худалдаа 6.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 25.6 хувь тус тус өссөн нь нөлөөлжээ.