Валентинаар гуниглаж суух нь таны хийх зүйл биш. Шууд л кино үз, яршиг л байна.
20. Little Women
Эгч дүүс бол бидний хувьд бүх зүйл гэдгийг ойлгуулна.
19. Forgetting Sarah Marshall
Инээдмийн кинонд нь болж үзсэн ч, зохиолд нь татагдан үлдэнэ.
18. Obvious Child
Ажилгүй, томоожоогүй, ганц бие, бас жирэмсэн. Түүнд амьдралаа бүрэн өөрчлөх 9 сарын хугацаа байна.
17. Wild
Таны амьдралыг өөрчлөх аялал урд тань хүлээж байна.
16. Always Be My Maybe
Эхлээд нь амьдралын бусад нарийн ширийн зүйл дээрээ анхаар. Карьер, эцэг эх, эрүүл мэнд… Танд хань болж чадах зөв хүн дараа нь ирж л таараа.
15. Ghostbusters
Классик бүтээлийг звөхөн эмэгтэй дүрүүдтэйгээр дахин хийсэн байдаг. Хамаагүй гүн гүнзгий утга санаатай кино үзэхийг хүсэхгүй байвал үүнийг сонгоорой.
14. Kill Bill: 1 & 2
Квентин Тарантиногийн чанартай, хэзээ ч уйдамгүй бүтээлийг үзэхэд яг тохирно. Түүний хүчирхэг байдал ховсдом шүү.
13. Someone Great
Таныг хүрээлж байгаа найз нөхдөө илүү ихээр хайрлан, уулзмаар санагдахад хүргэнэ.
12. Frozen
Анимейшн үзмээр байгаа биздээ? Заавал ханхүүд үнсүүлж сэрдэггүй, аврал хүлээдэггүй бүтээл үзмээр байвал энэ жинхэнэ сонголт.
11. Mary Queen Of Scots
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг бүсгүйчүүдийн тухай гарын алга хөлрөм түүх.
10. The Break-Up
Салалтыг илүү бодитойгоор харуулсан бүтээл. Гэхдээ их инээдтэй, хөгжилтэй байдлаар гаргаж ирсэн нь үзэхэд таатай.
9. Legally Blonde
Ямар ч үед үзсэн үргэлж инээлгэж, уйдаахгүй байж чаддаг кино. Өөрийн давуу талыг мэдэрч, бүхнийг өөр өнцгөөр хараахд тусална.
8. The Other Woman
Таны хайртай залуу өөр эмэгтэйтэй нийлж хуурлаа гэж бодъё… Гэхдээ хүмүүс шууд лэ эмгтэйг буруутгаж эхэлдэг. Яагаад хуурсан залууг биш гэж?
7. 500 Days Of Summer
Тэр үнэхээр сайн залуу байж болно, бүх зүйл сайхан байж болно… Гэхдээ л болж бүтэхгүй үе гэж бий. Аливаа зүйлд өөрийн утга учир заавал бий.
6. Girls Trip
Шууд л найз нөхдөөрөө аялалд гармаар санагдуулна.
5. Woman at War
91 дэх удаагийн Оскарын шагналд гадаад киноны төрөлд Исланд улсыг төлөөлөн нэр дэвшсэн бүтээл. Эмэгтэй хүний тэмцэл ийм ширүүн байж чадна. Тэр тусмаа зөв зүйлийн төлөө бол!
4. Eat Pray Love
Ер нь бид юуны төлөө, яах гэж өөрсдийн биеийг зовоож, хэн нэгэнд таалагдах гэж амьдарна вэ? Зөвхөн өөрийн замыг олж, жинхэнээсээ “амьдарч” сурахад тусална.
3. The Incredible Jessica James
Нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг. Ганцаараа л шаналж байгаа мэт санагдаж байвал үгүй дээ… Тантай адил асуудалтай хүн, таныг ойлгож чадах хүмүүс бий. Сэтгэлээ онгойтол ярилц, тэгвэл бүх зүйл хамаагүй дээрдэнэ.
2. Gone Girl
Түүнийг нөхөр нь хуурсан. Гол нь тэр эмэгтэй бусдаас арай өөрөөр л хүлээж авсан.
1. How To Be Single
Ганц бие бол, бас Валентины өдөр тохиож байвал үүнээс илүү үзэж болох шилдэг кино үгүй.