20260529-210129-file.jpeg

2026-05-29 21:01
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр зургаа дахь жилдээ 2026 оны зургаадугаар сарын 1-нд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Арга хэмжээнд үндэсний спортын тэмцээн, соёлын арга хэмжээ багтсан байна.

20260529-190119-file.jpeg

2026-05-29 19:01
УИХ-ын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж, Их Монгол Улс байгуулагдсаны ойд зориулсан бөхийн барилдааны зохицуулалтыг шинэчлэхээр болжээ.

20260529-170134-file.jpeg

2026-05-29 17:01
Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалайтай холбоотой хэргээр түүний үеэл дүү Н.Билгүүнийг яллагдагчаар татан, цагдан хорьсон байна. Т.Даваадалайг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хахууль авсан гэж сэжиглэн шалгаж байгаа юм.

20260529-150213-file.jpeg

2026-05-29 15:02
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва махны үнийн өсөлтийг бууруулах, төсвийн тодотгол хийх, хөрөнгө оруулалтын явц болон нийгмийн салбарын хөгжлийн зорилтыг танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

20260529-130118-file.jpeg

2026-05-29 13:01
УИХ олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 0-1 насанд эндсэн хүүхдийг одонгийн тоонд хамруулах эрхзүйн орчин бүрдүүллээ. Хууль 2027 оноос хэрэгжиж эхэлнэ.

20260529-110028-file.jpeg

2026-05-29 11:00
Гаалийн Ерөнхий газар болон Улаанбаатар, Замын-Үүд дэх гаалийн газрын нийт 34 албан тушаалтныг авлигын хэрэгт шалгаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гаалийн татвар ногдуулалт 23 хувиар өссөн байна.