Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
2026-05-29 08:001min

Сурагчид зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд анги дэвших болон жилийн эцсийн шалгалтаа өгч, зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2024 оны зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд анги дэвших болон жилийн эцсийн шалгалтаа өгнө.
Боловсролын яамнаас баталсан хичээлийн жилийн бүтцээр I-V ангийн сурагчид 34 долоо хоног, VI-IX ангийн сурагчид 35 долоо хоног, X-XII ангийн сурагчид 36 долоо хоног хичээллэхээр тогтоосон байна.

Гуравдугаар улирлын сүүлийн долоо хоногт анги дэвших болон улсын шалгалтууд эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд сурагчдын зуны амралт 2024 оны зургаадугаар сарын 15-наас орон даяар эхлэх юм.

