3х3 сагсанбөмбөгийн ДАШТ Варшавт эхэлнэ

Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 2-нд Польшийн Варшав хотод эхэлнэ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцохоор Варшавыг зорьсон бөгөөд манай багууд чансааны жагсаалтад 10 дугаар байрт бичигдэж байна.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар багтжээ. Хэсгийн тоглолтын хуваарь гарсан байна.
Эрэгтэй багийн тоглолтын хуваарь:
6 дугаар сарын 2-ны 23:55 цагт Чех-Монгол
6 дугаар сарын 3-ны 01:45 цагт Монгол-Польш
6 дугаар сарын 5-ны 01:20 цагт Монгол-АНУ
6 дугаар сарын 5-ны 03:10 цагт Латви-Монгол
Эмэгтэй багийн тоглолтын хуваарь:
6 дугаар сарын 3-ны 00:30 цагт Монгол-Австрали
6 дугаар сарын 3-ны 02:20 цагт Монгол-Испани
6 дугаар сарын 5-ны 00:30 цагт АНУ-Монгол
6 дугаар сарын 5-ны 02:45 цагт Унгар-Монгол тус тус тоглоно.
