БНХАУ-д зорчих Монгол иргэдэд паспорт алдахаас сэргийлэхийг анхааруулж байна

2026-05-30 10:001min
20260530-100022-file.jpeg
Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо паспорт болон эд зүйлсээ алдах эрсдэлээс сэргийлж, хувийн хариуцлагаа сайтар хангасныг Элчин сайдын яам зөвлөж байна.

Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ алдах, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдол гарч байна.

Гадаад паспортаа алдахад зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлуулах зэрэг хүндрэл үүсдэг. Ийм үед холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж, бичиг баримтаа алдсан тухай мэдүүлэг авч, БНХАУ-ын Хилээр орох, гарах газраас хилээр гарах зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд энэ нь 5-7 хоног үргэлжилж цаг хугацаа, санхүүгийн алдагдалд хүргэдэг.

Элчин сайдын яам нь паспорт алдагдсан иргэдэд буцах үнэмлэх олгох, Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлдэг.

Иймд БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэд хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, гадаад паспорт, мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамнаас зөвлөж байна.

Паспорт алдагдсан тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хаягаар холбогдох боломжтой.

Элчин сайдын яамны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn