20260212-170042-file.jpeg

2026-02-12 17:00
Өмнөд Солонгосын хоёр цаначин фторжуулсан хориотой вакс ашигласны улмаас богино зайн гүйлтийн цанын уралдаанаас хасагдсан талаар Олон Улсын Цана, Сноубордын Холбоо мэдээлэв.

20260212-150025-file.jpeg

2026-02-12 15:00
10-15 настай хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 2026 оны 1 сарын 26-наас 2 сарын 16 хүртэл хамруулна. Вакцин нь Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн, аюулгүй баталгаатай юм.

20260212-143027-file.jpeg

2026-02-12 14:30
Биткоины ханш 2024 оны аравдугаар сараас хойших хамгийн доогуур түвшинд хүрч, энэ онд 24 хувиар буурсан байна. Холбооны нөөцийн банкны бодлогын хүү өндөр байх төлөв нь үүнд нөлөөлжээ.

20260212-133044-file.jpeg

2026-02-12 13:30
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын бизнес форумд оролцож, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөнгөвчлөх Худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдлыг онцлов. Форумд бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, хамтын шийдэл эрэлхийлэхээр боллоо.

20260212-113030-file.jpeg

2026-02-12 11:30
Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн удирдлагаар боловсруулсан “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр бүх нийтээр дагаж мөрдөх журмаар баталлаа.