7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хууль бус валют хэвлэсэн этгээдүүдийг баривчиллаа

БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1,614 ширхэг нийт 7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдүүлэн залилсан 34 настай эрэгтэй Э, 33 настай эмэгтэй А нарыг энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Хуурамчаар хэвлүүлсэн валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар илгээх, интернет банкны хуурамч шилжүүлгийн баримтыг харуулах зэрэг арга хэрэглэн хохирогчдыг төөрөгдүүлж, мөнгө зээлж авсан бөгөөд тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завдсан үйлдэл илэрчээ.
Эдгээр этгээдүүд хаус, орон сууц, Ланд Круйзер 300 маркийн автомашин, 9911-тэй дугаар зэрэгт түрээсэлж ашиглан бусдад итгэл төрүүлж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Цагдаагийн байгууллага уг хэрэгтэй холбоотой үйлдэл, холбогдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
