Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй ААН-ийг зөрчлийн хуулиар торгоно

2026-02-12 16:001min
20260212-160024-file.jpeg
Сар шинийн баярыг угтан зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгжийг зөрчлийн хуулиар торгоно.

Сар шинийн баярыг угтан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна.

Аж ахуйн нэгж, байгууллага бүр орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж, өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй.

Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгжийг зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авна.