10-15 настай хүүхдүүдэд улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалт эхэлнэ

10-15 настай хүүхдүүд (2011.01.01-2016.12.31-ний хооронд төрсөн) улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай байна. Энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул дархлаажуулалт зайлшгүй хэрэгтэй юм.
Нэмэлт дархлаажуулалт 2026 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 16 хүртэл явагдана. Дархлаажуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, сум, өрхийн эрүүл мэндийн төв, салбар амбулатори, дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетуудад хийж гүйцэтгэнэ.
Хэрэглэж буй вакцин нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн бөгөөд GMP стандарт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаатай, аюулгүй, чанартай вакцин юм.
Хүүхдүүдийг халдвараас хамгаалах үүднээс нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
