20251111-193853-file.jpeg

2025-11-11 19:38
Ноорог креатив студио компанийн захирал О.Уламсайханыг Баянзүрх дүүрэгт иргэн Д.Д-тэй маргалдаж, хутгалуулсны улмаас эмнэлэгт хүргэжээ. Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдогчийг саатуулан шалгаж байна.

20251111-173936-file.jpeg

2025-11-11 17:39
Ерөнхий сайд Г.Занданшатар улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж, намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр авлига, баялгийн хулгайтай тэмцэж, иргэдийн амьдралыг сайжруулахад Засгийн газар анхаарна гэв.

20251111-172435-file.jpeg

2025-11-11 17:24
Баянзүрх дүүргийн нэгэн гэр бүл цахилгаанаас үүдэлтэй гал гарах үед угаар мэдрэгчийн дохиоллоор аюулыг эрт илрүүлж, хүүхдүүдээ авран хамгаалсан байна. Нийслэлийн орлогч А.Амартүвшин иргэдийг цахилгааны аюулгүй байдалд анхаарахыг уриаллаа.

20251111-170438-file.jpeg

2025-11-11 17:04
Төгсөх ангийн сурагчид ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт 100 сая төгрөгийн өртөг бүхий мэс заслын багаж, тоног төхөөрөмж хандивлажээ. Энэхүү тоног төхөөрөмж нь төрөлхийн нүүрний гажигтай хүүхдүүдийн эмчилгээнд чухал ач холбогдолтой юм.

20251111-160220-file.jpeg

2025-11-11 16:02
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийг 2025 оны арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг шалгаруулах юм. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилгоор тогтвортой хөгжлийн зарчимд […]

20251111-150119-file.jpeg

2025-11-11 15:01
16 настай охины аминд хүрсэн хэрэгт холбогдуулан хохирогчоор тогтоогдож байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаж, цагдан хорьжээ. Уг хэрэгт холбогдох шүүх хурал болж, хэргийн материалыг дахин шалгуулахаар буцаасан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу талийгаач охины ээж Н.Отгонтуяа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан байв. Хэргийг дахин шалгах явцад хэргийн газарт хамт байсан, талийгаач охины цогцосны дэргэд […]

20251111-140131-file.jpeg

2025-11-11 14:01
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад шинжлэх ухаанд суурилсан, бодит хэрэгцээнд тулгуурласан шийдэл санал болгох зорилго бүхий “Хөгжлийн орон тооны бус зөвлөл” буюу “Тинк Танк” байгуулагдаж байна. Энэхүү зөвлөлийг энэ долоо хоногт олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. Өмнө нь Засгийн газруудаас олон тооны хороо, зөвлөл байгуулж байсан ч энэ удаагийн […]

20251111-125600-file.jpeg

2025-11-11 12:56
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв мэдээлснээр, 5 хоногийн цалинтай чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно. Үүнд, өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэгт хамрагдсан байх; томуу, томуу төст өвчний улмаас халууралт буухгүй, хүндэрч магадгүй эрсдэлтэй байх; 0-6 насны хүүхэдтэй бөгөөд эцэг эхийн асран хамгаалал, хяналт зайлшгүй шаардлагатай байх зэрэг орно. […]

20251111-115103-file.jpeg

2025-11-11 11:51
Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран 2025 оны есдүгээр сард “102 Police” аппликейшныг нэвтрүүлсэн бөгөөд энэ аппликейшнаар иргэд явган хүний зам, автобусны буудлын орчим болон удаан зогсох хориотой газруудад зогссон автомашины зөрчлийг мэдээлэх боломжтой болсон. Иргэдийн мэдээллийн үндсэн дээр торгууль ногдуулж, торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр иргэдэд олгох зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж […]