e7155377432310014add83f0ea8cf88f.jpg

2025-11-11 10:26
Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахимаар илгээх боломжтой болжээ. Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлснээр, иргэд Egazar.gov.mn цахим системийн “иргэн” хэсгийг сонгон, ДАН хайлтын системээр нэвтэрч, үйлчилгээ цэсний “Газрын хүсэлт илгээх” сонголтоор орж, өөрийн нэр дээр бүртгэлтэй нэгж талбаруудаас эзэмшиж буй газраа сонгож, шаардлагатай мэдээллийг бөглөн хүсэлтээ […]

20251111-090614-file.jpeg

2025-11-11 09:06
2025 онд Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулж, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн ажил хийжээ. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг […]

20251111-080126-file.jpeg

2025-11-11 08:01
Улаанбаатар хот 2024-2025 оны өвлийн улиралд эрчим хүчний хязгаарлалтаас ангижирч, тог цахилгаантай, дулаан өвөлжих боломж бүрдсэн нь дотоодын хөрөнгө оруулалтаар баригдсан гурван цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлсний үр дүн юм. Тодруулбал, хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүт цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Үүний үр дүнд 150 […]

20251111-070134-file.jpeg

2025-11-11 07:01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр гадаадын их, дээд сургуульд суралцаж буй хүүхдүүдийн төлбөрийг цаг хугацаанд нь шилжүүлэх асуудлаар эцэг, эхчүүд мэдээлэл хийсэн бөгөөд үүнд Боловсролын Зээлийн Сангийн Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаа хариу тайлбар өглөө. Тэрбээр 2022 оноос хэрэгжиж эхэлсэн уг тэтгэлэг нь жил бүр 500 хүртэл оюутныг Монголд хэлний бэлтгэлд, гадаадад бакалаврын […]

20251110-184106-file.jpeg

2025-11-10 18:41
Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцууллаа. Энэ сарын 13, 20, 25-ны өдрүүдэд тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгийг хуваан олгохоор зохицуулсан байна. Тодруулбал, 13, 25-ны өдрүүдэд тэтгэвэр, асаргаа, амжиргаа тэтгэмж, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хөнгөлөлт, дэмжлэг, алдар цолтонд олгох мөнгө, онцгой тохиолдлын тэтгэмж, олон нийтэд […]

20251110-165604-file.jpeg

2025-11-10 16:56
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр буцаагдсан асуудлыг дахин хэлэлцэхээр болж, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх асуудлаар санал хурааллаа. 2026 оны төсөвт багш нарын цалинг он гаргаад 50 хувиар нэмэгдүүлж, арваннэгдүгээр сарын 1 гэхэд үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэхэд зориулан […]

20251110-150622-file.jpeg

2025-11-10 15:06
Засгийн газар ирэх таван жилд хэрэгжүүлэх шинэтгэлийн хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг боловсруулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир хуульд тусгагдсан онцлох заалтуудыг танилцуулав. Манай улсад сүүлийн 20 жилийн хугацаанд төрөлт багасаж, гэр бүлийн салалт ихэссэн нь санхүүгийн асуудалтай холбоотой гэж үзэж, олон улсын туршлагыг харгалзан гэр бүлийг санхүүгийн хөшүүргээр дэмжих […]

20251110-135559-file.jpeg

2025-11-10 13:56
Олон Улсын Самбо Бөхийн Холбоо (FIAS)-ноос зохион байгуулдаг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Киргизийн Бишкек хотод 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ноос 9-нийг дуустал үргэлжиллээ. Монгол Улсаа төлөөлөн үндсэн болон байлдааны самбо төрлөөр 25 тамирчин оролцсон байна. Монголын тамирчдаас спорт самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Л.Сумъяа, пара самбын эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд Г.Чулуунсүх нар алт медаль […]

20251110-121103-file.jpeg

2025-11-10 12:11
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс явуулсан хяналт шалгалтын үр дүнд нийт 721.1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулахад, Засгийн газрын 2013 оны тогтоолын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум […]

20251110-105056-file.jpeg

2025-11-10 10:50
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдэд зориулан гадаад эмчилгээг зохицуулах албаны үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тус алба нь Монголд эмчлэх боломжгүй хүнд өвчтэй иргэдийн гадаадад эмчлүүлэхэд санхүүгийн дарамтыг бууруулах, үнэн бодит мэдээлэл өгөх, гадны эмнэлгүүдтэй […]