2025 оны арваннэгдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь батлагдлаа

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцууллаа. Энэ сарын 13, 20, 25-ны өдрүүдэд тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгийг хуваан олгохоор зохицуулсан байна.
Тодруулбал, 13, 25-ны өдрүүдэд тэтгэвэр, асаргаа, амжиргаа тэтгэмж, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хөнгөлөлт, дэмжлэг, алдар цолтонд олгох мөнгө, онцгой тохиолдлын тэтгэмж, олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг олгоно.
Мөн 13-нд зорилтот бүлгийн хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх бол 25-нд алдарт эхийн одонгийн мөнгө, ахмадын насны хишгийг иргэдийн данс руу шилжүүлнэ.
Хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд сар бүр олгодог тэтгэмжийг 20-нд олгохоор хуваарьт тусгажээ.
