16 настай охины аминд хүрсэн Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэг яллагдагчаар татан цагдан хорьжээ

2025-11-11 15:011min
20251111-150119-file.jpeg

16 настай охины аминд хүрсэн хэрэгт холбогдуулан хохирогчоор тогтоогдож байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаж, цагдан хорьжээ. Уг хэрэгт холбогдох шүүх хурал болж, хэргийн материалыг дахин шалгуулахаар буцаасан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу талийгаач охины ээж Н.Отгонтуяа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан байв.

Хэргийг дахин шалгах явцад хэргийн газарт хамт байсан, талийгаач охины цогцосны дэргэд зургаа даруулсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогчоор бус яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байгаа юм.

Одоогоор тэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр ангид хоригдож байна.