022.jpg

2017-02-26 04:57
Нийслэлийн Засаг дарга Су.Батболд энэ сарын 24-нөөс эхлэн 21 хоногийн турш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр мал дамжуулан тээвэрлэх, малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон захирамж гаргажээ. Зүүн гурван аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа. Малын гоц халдварт өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэр гарчээ. Мөн Засаг даргын захирамжаар нийслэлийн Багануур […]

01batuulbatuul.jpg

2017-02-26 03:46
Хөгжлийн банкны хэргээр Ганцхудаг руу УИХ-ын гишүүн Фортуна Батбаяр, Б.Гарамгайбаатар нар ачигдан, Н.Алтанхуяг АТГ-д байцаагдсан АН-ын томчуудын хувьд түгшүүртэй долоо хоног шувтрав. Сар шинэ гээд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байгаа үед дөрвөн ханын дунд сууж байна гэдэг сайхан хэрэг биш л дээ. Баасан гаригт (2013.02.24) фэйсбүүкийн “Танхай эмээ” дахиад хэн нэгнийг барьж магадгүй […]

0101.jpg

2017-02-25 15:31
Сүм хийдүүд Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамыг Лхас хот ба Түвдийн тэргүүн Далай ламын сахиус хэмээн үздэгтэй холбоотой онцгойлон тахидаг. Түвдээр Балдан Лхамо, Монголоор Цогт төгөлдөр охин тэнгэр хэмээх энэ бурхан нь урлагийн бурхан Янжинлхамын […]

aaaaaaa-01.jpg

2017-02-25 10:00
Шинжлэх ухааны академийн хүрээлэн Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Шар цав хэмээх газарт “Үлэг гүрвэлийн мөрт газар” байгалийн музей байгуулах төслийг 2013 онд боловсруулан хэрэгжүүлж байгаа. Музейн бэлтгэл ажил одоогоор 60-70 хувьтай явж буй аж. Шар цав нь “Оюу толгой” уурхайгаас 100 гаруй км, Манлай сумаас 96 км орчмын зайтай байдаг. Тус газрын ойр орчимд […]

pele.jpg

2017-02-25 09:43
Бразилын “Сантос” клубт 1990-ээд онд хаалгачийн үүрэг гүйцэтгэж, сүүлд мужийн хөлбөмбөгийн жижиг багийн менежерээр ажиллаж байсан домогт хөлбөмбөгч Пелегийн хүү хар тамхи наймаалцсан, мөнгө угаасан хэргээр 12 жил, 10 сар хоригдох ялаар шийтгүүлжээ. Бразилын шүүх түүнийг баривчлан хорих шийдвэрийг өчигдөр (2017.02.24) гаргасан байна. Эцгийнхээ замналаар хөлбөмбөгтэй амьдралаа холбосон Эдиньо 2005 онд энэ хэргийн улмаас баривчлагдан […]

000005.jpg

2017-02-25 09:00
-Залуус хийгээд дунд суудалтанд сайн- Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу  “Шороон үхэр”-ийг дүрсэлбэл “Үхэр нь толгой, ходоод хийгээд цулбуур нь улаан, эвэр чих, сүүл, туурай, шийр, бие болон ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна. Үхэр хариулаач нь цагаан царайтай, үс […]

nnn.jpg

2017-02-25 08:39
Баяр наадмын үеэр түргэн тусламжийн 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгддэг байна. Ялангуяа улсын их баяр наадам, цагаан сарын үеэр бүр ихэсдэг аж. Хордлогод орсон үед халуурах, суулгах бөөлжих , суулгах, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Энэ үед хамгийн түрүүнд хорсол уух хэрэгтэй гэдгийг  эмч нар зөвлөж буй юм. […]

01.jpg

2017-02-25 08:29
Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ хүүхэд залуучуудын дунд түгээмэл болсон. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. 2016 оны байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хар тамхинаас гарах эмчилгээ хийлгэсэн хүний тоо 2012 онд эмчлүүлэгчдээс 30-40 хувь нэмэгджээ. Эмчлүүлэгчдийн олонх нь эрэгтэй, 17-62 насныхан аж. Эдгээр хүмүүст хордлого тайлах, тухайн бодисоос шалтгаалж бие […]

aaa01.jpg

2017-02-25 07:52
Сар шинийн баяраар ах дүү, хамаатан садантайгаа золголт хийхээр иргэд олноороо орон нутгийг зорьдог. Зорчигчдын ачаалал эрс нэмэгддэг энэ өдрүүдэд Авто тээврийн үндэсний төв орон нутгийн чиглэлд нэмэлтээр 133 тээврийн хэрэгсэл явуулахаар болжээ. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тогтвортой явуулахын тулд АТҮТ 53 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг бол нийт 71 чиглэлд […]

aa01.jpg

2017-02-25 07:31
 Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш буюу (2017.02.26) “Монгол бөхийн өргөө”-нд болно. Энэ барилдааны тасалбар эрэлт ихтэй байдаг учраас энэ жил тасалбарыг зөвхөн битүүний өдөр худалдана гэж Монголын үндэсний бөхийн холбооныхон мэдээлсэн байна. Бөхийн өргөө 2500 хүний суудалтай. УИХ, […]