2017-02-26 03:461min07

Шөнө дундын яриа

01batuulbatuul

Хөгжлийн банкны хэргээр Ганцхудаг руу УИХ-ын гишүүн Фортуна Батбаяр, Б.Гарамгайбаатар нар ачигдан, Н.Алтанхуяг АТГ-д байцаагдсан АН-ын томчуудын хувьд түгшүүртэй долоо хоног шувтрав. Сар шинэ гээд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байгаа үед дөрвөн ханын дунд сууж байна гэдэг сайхан хэрэг биш л дээ.

Баасан гаригт (2013.02.24) фэйсбүүкийн “Танхай эмээ” дахиад хэн нэгнийг барьж магадгүй гэсэн айдастай болсон АН-ынхны тархинд золтой л цус харвуулчихаагүй юм байх. Энэ өдөр түүний болон өөр нэг хаягаас Э.Бат-Үүлийг хүүгийн хамт баривчилсан мэдээ цацагдав.

Хотын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хүү Б.Чулуудайгийнхаа “Гранд Лайн” ХХК-д нэг биш удаагийн үйлдлээр олон тэрбумын өртөгтэй тендер авч өгсөн гэж Э.Бат-Үүлийг олон нийт буруутгаж байгаа. Нөгөө талаар буурал даргыг АТГ шалгаж байгаа гэсэн бор шувуу ч нисэж амжсан. Тийм болохоор энэ мэдээ олон хүнд үнэмшилтэй сонсогдсон байна. Мэдээ дуулианы эзэн Э.Бат-Үүлийг ч айхтар цочоосон бололтой.

Тэр бямба гаригийн шөнө дунд телевизийн студи бүхий мэргэжлийн багийг гэртээ залж, битүүний өдөртэй эсэн мэнд золгож байгаагаа яаран мэдэгдэв. Хаанаас нь ч харсан мэргэжлийн зураглаачийн хийсэн 2.15 минутын яриа шөнийн 24 цагтай уралдан youtube.com-д байршиж, шөнө дундаас хойш сандарч тэвдсэн Э.Бат-Үүл даргын яриаг олон нийтэд дамжууллаа.