Шинжлэх ухааны академийн хүрээлэн Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Шар цав хэмээх газарт “Үлэг гүрвэлийн мөрт газар” байгалийн музей байгуулах төслийг 2013 онд боловсруулан хэрэгжүүлж байгаа. Музейн бэлтгэл ажил одоогоор 60-70 хувьтай явж буй аж. Шар цав нь “Оюу толгой” уурхайгаас 100 гаруй км, Манлай сумаас 96 км орчмын зайтай байдаг. Тус газрын ойр орчимд айл амьтан байдаггүй юм байна.
Анх 1995 онд Монгол, Японы палеонтлогийн хамтарсан экспедиц эндээс үлэг гүрвэлийн мөр олсноор Шар цав дэлхийд танигдсан түүхтэй. Олон сая жилийн өмнө энэ газарт олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн мөр хадгалагдан үлдсэн аж. Мөн үлэг гүрвэлийн яс, уртаашаа 1.1 метр см мөр олдсон нь Шар цавыг түүхэн дурсгалт газар болохыг баталсан байдаг.
Мөрөө үлдээсэн энэ аварга өвсөн идэшт гүрвэл нь зауроподын бүлэгт багтана гэдгийг эрдэмтэд тогтоогджээ. Энэ амьтан 30-40 тонн жинтэй, 20-30 метр урттай, ойролцоогоор 70-90 гауй сая жилийн өмнө амьдарч байсан гэж эрдэмтэд таамагладаг байна. Иймд устаж үгүй болсон үлэг гүрвэлийн мөрийг цаашид хадгалж, хамгаалах төдийгүй аялал жуучлалыг давхар хөгжүүлэх зорилгоор тус музейг байгуулж байгаа аж.