Баяр наадмын үеэр түргэн тусламжийн 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгддэг байна. Ялангуяа улсын их баяр наадам, цагаан сарын үеэр бүр ихэсдэг аж. Хордлогод орсон үед халуурах, суулгах бөөлжих , суулгах, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.
Энэ үед хамгийн түрүүнд хорсол уух хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөж буй юм. Түүнчлэн хадгалалтын хугацаа нь дууссан өндөг, хиам хэрэглэсэн тохиолдолд түргэн хугацаанд эмчлэхгүй бол бөөрний дутагдалд орох аюултай юм.
Иргэдийн дунд архийг хэтрүүлэн ууснаас болж хордлогод ордог гэх ташаа мэдээлэл байдаг. Харин өөх тоостой буузны араас архи хэрэглэх нь нь хордлогод оруулах төдийгүй нойр булчирхайн хурц үрэвсэлд хүргэх аюултай болохыг албаны хүмүүс сэрэмжлүүллээ. Тэгвэл архийг өөх тос багатай болон хөнгөн төрлийн зууш, салатаар даруулж уухыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
1 comment
i need a loan today
payday loans
loans in killeen tx