Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ хүүхэд залуучуудын дунд түгээмэл болсон. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. 2016 оны байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хар тамхинаас гарах эмчилгээ хийлгэсэн хүний тоо 2012 онд эмчлүүлэгчдээс 30-40 хувь нэмэгджээ. Эмчлүүлэгчдийн олонх нь эрэгтэй, 17-62 насныхан аж. Эдгээр хүмүүст хордлого тайлах, тухайн бодисоос шалтгаалж бие махбодид гарч байгаа бусад эмгэг шинжүүдийг арилгах эмчилгээ аж. Мансууруулах бодист донтсон хүмүүс ихэвчлэн ойр орчноо ялгахаа больж, сэтгэцийн хурц өөрчлөлтөд ордог байна.
Хар тамхины улмаас гэмт хэрэгт холбогдсон хүмүүс улам залуужиж байгаа нь хуулийн байгууллагынхны сэтгэлийг түгшээх болжээ. Өнгөрсөн онд 17-хон настай охин мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан бол саяхан ахлах ангийн сурагч охид, хөвгүүд хууль бусаар каннабис олж авч хэрэглэсэн нь тогтоогдсон. Манай улсад анх 1995 онд анх мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр “дамжуулагч” орны тоонд багтаад байгаа юм.