Сар шинийн баяраар ах дүү, хамаатан садантайгаа золголт хийхээр иргэд олноороо орон нутгийг зорьдог. Зорчигчдын ачаалал эрс нэмэгддэг энэ өдрүүдэд Авто тээврийн үндэсний төв орон нутгийн чиглэлд нэмэлтээр 133 тээврийн хэрэгсэл явуулахаар болжээ.
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тогтвортой явуулахын тулд АТҮТ 53 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг бол нийт 71 чиглэлд 889 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолооч тээвэрлэлт хийдэг юм байна.
Тус газрынхан Сар шинийн өдрүүдээр хотоос орон нутаг, орон нутгаас нийслэлийг зорихдоо АТҮТ-ийн гэрээ, даатгал, нэгдсэн хяналттай /GPS/, аюулгүй байдлыг бүрэн хангасан, мэргэшсэн жолооч бүхий баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг иргэдэд анхааруулжээ.