Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш буюу (2017.02.26) “Монгол бөхийн өргөө”-нд болно. Энэ барилдааны тасалбар эрэлт ихтэй байдаг учраас энэ жил тасалбарыг зөвхөн битүүний өдөр худалдана гэж Монголын үндэсний бөхийн холбооныхон мэдээлсэн байна.

Бөхийн өргөө 2500 хүний суудалтай. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон төрийн бусад байгууллагад ойролцоогоор 500 орчим урилга тараагддаг бөгөөд үүнээс үлдсэн суудлыг худалдаалдаг юм байна. Энэ жилийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгөөр борлуулагдах аж.

By updown

One thought on “Бөхийн барилдааны тасалбарыг Битүүний өдөр худалдаална”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн