Хотын хөгжлийн бодлогод сэтгэл дундуур явдаг Өмнөд Солонгосын 79 настай иргэн баасан гаригт (2017.02.24) Сөүл хотын захирагчийн нүдэн дээр амиа егүүтгэхийг завдсан байна. Хотын захирагч Пак Вон Сүн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээн дээр үг хэлж байх үед хөгшин эр И овогт дэргэд нь ирж өөрийнхөө хэвлийн тус газарт хутгалжээ.
Энэ үеэрээ өвгөн “Чи өөрийгөө хотын захирагч гэж хэлж чадах уу”, “Би үхмээр байна” гэхчилэн орилж байсан гэж гэрчүүд мэдэгджээ. И овогт согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн гэнэ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж эхэлсэн бол ЙОНХАП агентлаг түүний биеийн байдал тогтвортой, гэмтэл амь насанд нь халгүй гэж мэдээлжээ.