Сар шинийн баярын өдрүүдээр Нийслэлийн Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Баярын өмнөх өдрүүдэд тус хэлтэс ОНАБХГ-н Тусгай хамгаалалтын хэлтэстэй хамтран хүн ихээр төвлөрч ачаалал нэмэгддэг зах, үйлчилгээний төвд ажиллаж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 100 орчим сэжигтэн этгээдийг илрүүлэн бүртгэл судалгаанд хамруулсан байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 3-4 хүний бүрэлдэхүүнтэй 40-45 орчим насны бүлэг эмэгтэйг илрүүлсэн бол Хархорин худалдааны төвд 30-40 минутын хооронд зургаан хүний цүнх болон халааснаас эд зүйлс хулгайлсан иргэдийг шуурхай илрүүлж иргэдийн хохирлыг барагдуулжээ. Сар шинийн баярын өдрүүдэд иргэд олноороо гандан, хийдийг зорьж, засал номоо бичүүлж буян үйлддэг.
Энэ хөдөлгөөнийг дагаад халаасны хулгайчид мөн энэ газарт төвлөрдөг аж. Тиймээс Нийслэлийн Цагдаагийн газар баярын өдрүүдээр хөл хөдөлгөөн ихтэй, хүн ихээр цугларсан зах үйлчилгээний төвөөр үйлчлүүлж, гандан хийдэд буян үйлдэж ном хуруулах үедээ халаасны хулгайч нараас болгоомжилж, эд зүйлсээ хянаж явахыг анхааруулж байна.