20260409-160029-file.jpeg

2026-04-09 16:00
Хотын дарга Х.Нямбаатар махны үнийн нэмэгдэл болон борлуулалтын цэгийн тоог нэмэх талаар мэдээлэл өглөө. Нөгөөдрөөс үхрийн махны үнэ 3000, хонины махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэхээр боллоо.

20260409-140038-file.jpeg

2026-04-09 14:00
2024 оноос согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон шалгалтаас зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож байна. 2026 оны эхний улиралд 134 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

20260408-203027-file.jpeg

2026-04-08 20:30
Нийслэлийн ухаалаг камерийн систем нь авто замын түгжрэл бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн бөгөөд есөн дүүрэгт теле камерын дэд төвүүдийг байгуулан нэгдсэн удирдлагаар хангаж байна.

20260408-193034-file.jpeg

2026-04-08 19:30
Энэ сарын 5-нд цагдаагийн байгууллагад залилах 15 гэмт хэрэг бүртгэгдэж, нийт 41 сая гаруй төгрөг залилсан байна. Сэжигтэй линк дээр дарж, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхаарууллаа.

20260408-160056-file.jpeg

2026-04-08 16:00
Нийслэлд 2026 оны 3 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг 2.9 хувиар буурсан ч залилах гэмт хэрэг, зам тээврийн осол нэмэгдсэн байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

20260408-150035-file.jpeg

2026-04-08 15:00
Монголын циркийн уран бүтээлчид Сүхбаатарын талбайд "Циркийн 7 хоног" арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн өдөрт гурван удаа үнэ төлбөргүй тоглолт үзүүлнэ.

20260408-130024-file.jpeg

2026-04-08 13:00
Нийслэлд өнгөрсөн онд нүүлгэсэн 1,278 ТҮЦ-ийг дахин автобусны буудлуудад байрлуулж эхэлсэн талаар иргэд мэдээлж байна. Хотын удирдлага дахин байршуулах асуудалд хяналт тавьж байгаа ч амлалт биелээгүй байна.

20260408-113024-file.jpeg

2026-04-08 11:30
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Туулын хурдны замын төслийг байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн тул түр хугацаанд зогсоож, холбогдох арга хэмжээг авч байгааг мэдээллээ.