Автобусны буудал орчимд Toyota Aqua автомашиныг бүлэглэн дээрэмджээ

2026-04-24 10:001min
20260424-100028-file.jpeg
Дөрөвдүгээр сарын 16-ны өглөө автобусны буудлын ойролцоо 15-18 насны хүүхдүүд бүлэглэн Toyota Aqua автомашиныг хутга тулган дээрэмдсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд хүүхдийнхээ нөхөрлөлд анхаарахыг зөвлөж байна.

Дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагийн орчимд автобусны буудлын ойролцоо үл таних хүмүүс хутга тулган Toyota Aqua маркийн автомашиныг дээрэмдсэн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтын ажиллагааны явцад дээрэмдсэн этгээдүүд нь 15-18 насны хүүхдүүд бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд хүүхдийнхээ нөхөрлөл болон чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж буйг анхааралтай хянахыг зөвлөж байна.