Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний тарифыг 8 хувиар нэмэгдүүллээ

2026-04-24 08:001min
20260424-080025-file.jpeg
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2026 онд үйлчилгээний тарифыг 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Шинэ тогтоол хууль ёсны бүртгэлтэйгээр хүчин төгөлдөр болно.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болж, ЭМДС-аас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Хуралдаанаар “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолыг хэлэлцэн, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх тарифыг шинэчлэн баталсан юм.

Шинэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Legalinfo.mn цахим хуудсанд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж мөрдөгдөх юм.