iPhone-8.jpg

2017-08-12 17:12
Foxconn компанийн дэд ерөнхийлөгч Ло Чуншэн “iPhone 8 төхөөрөмж нь хямд биш” гэж хэлснийг 9to5Mac дамжууллаа. Смартфоны зохиомжийн эрс өөрчлөлт нь  үйлдвэрлэлийн зардлыг ихээхэн нэмэгдүүлсэн гэж тэр хэлжээ. Хятадын Weibo сүлжээний мэдээллээр, дэлгэцийн ээдрээтэй хэлбэрээс үүдэн  OLED-панелийн 40 орчим хувь нь хэв даралтын дараа гологдол болсон гэнэ. Өмнө гарсан мэдээгээр iPhone 8 смартфоны дэлгэц нь […]

ЕГИПЕТ.jpg

2017-08-12 16:27
Египетийн Александрия хот орчимд суудлын галт тэрэг мөргөлдөн 36 хүн нас барж, 123 хүн бэртжээ. Мөргөлдсөн галт тэрэгний нэг нь Каир хотоос, нөгөө нь Порт Саид хотоос гарч яваад мөргөлдсөн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ослын газарт аврагчид ажиллаж байгаа бөгөөд бэртэж, гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Ослын шалтгаан тодорхойгүй байна.

trump-1.jpg

2017-08-11 09:20
Америкийн нийгэм хэтэрхий их мансууруулагчтэй эм хэрэглэж байна хэмээн Ерөнхийлөгч үзсэн байна. Эмийн опиоидыг хэтрүүлэн хэрэглэх болсон нь АНУ-ын хамгийн том асуудал болоод байгааг Дональд Трамп мэдэгджээ. Мөн тэр энэ хямралаас салах асуудлаар зөвөлгөөн явуулна гэж хэлжээ. Наймдугаар сарын 8-нд Дональд Трамп — Өнөөдөр 5:00 цагт би манай орны том асуудал болсон опиоидын хямралын талаар […]

Сергей-Рябков.jpg

2017-08-11 09:15
АНУ-ын хоригийн  хариуд нь Орос өөрийн эдийн засгийн долларын хамаарлаа багасгана гэж «Международная жизнь» (“Олон улсын амьдрал”) сэтгүүлд ярилцлага өгөхдөө Оросын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков хэлжээ. Эдийн засаг өөрийгөө сайн ба муу талаас нь харуулах болно. Бид мэдээжэээр, импортыг орлуулахтай холбоотой ажлаа Америкийн төлбөрийн системээс хамааралтай хамаарлаа буулгаж, төлбөр тооцооны валют болсон доллараас татгалзах […]

01-3.jpg

2017-08-11 08:40
Энэ жилийн нэгдүгээр сараас Хятадад цахилгаан ба хибрид машины худалдаа эрс унажээ. Оны эхний сард дөнгөж 5.6  мянган хибрид ба цахилгаан машин худалдагдсан байв. Хибрид хөдөлгүүртэй машины худалдаа 68 хувиар буурч хятадууд дөнгөж 4.9 мянган машин авсон бол цахилгаан машины худалдаа улам бага буюу 90 хувиар унаж, 704 машин зарагджээ. Тус улсын засаг захиргаа хөнгөлөлт […]

angarag.jpg

2017-08-11 08:34
Ангараг гаригийн гадрага дээр өөрөө явагч “Curiosity” аппарат таван жил гаруй “ядрахыг мэдэхгүй” ажиллаж байна. “Curiosity” өнгөрсөн таван жилд олон тооны нээлт хийснээс гадна  одоо ч өдөр бүр шинэ шинэ чухал мэдээллийг дамжуулсаар байна гэж space.com сайт мэдээлэв. Өөрөө явагч 2012 оны наймдугаар сарын 5-нд ажлаа эхэлж, 15 км замыг туулаад байна. Мөн тэр 5.5 […]

iran.jpg

2017-08-11 08:30
Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Засгийн газрын өндөр албан тушаалд гурван эмэгтэйг томиллоо. Нэр дэвшигчдийн үүрэг хариуцлага, мэргэжил, туршлагыг харгалзан албан тушаалд томилж буй гэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх зүйн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Лая Жунейди, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаарх дэд ерөнхийлөгчөөр Масуме Эбтекар нар ажиллахаар болжээ. Харин Ерөнхийлөгчийн иргэдийн эрх зүйн асуудал эрхэлсэн туслахаар Шахиндохт Молдаверди […]

island.jpg

2017-08-11 08:25
БНАСАУ Гуам аралд байрлах Америкийн цэргийн баазад дундын тусгалтай пуужингаар харвана гэж дахин сүрдүүллээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын цэргийнхэн дундын тусгалтай “Хвасон-12” дөрвөн баллистик пуужинг Японы Шимано, Хирошима, Коти мужуудаар дайруулан 1065 секундын дотор 3356 км нисгээд Америкийн Гуам дахь баазаас 30-40 км-т унагана гэж тооцоолжээ. Тэд наймдугаар сард дундуур цохилт хийхээр […]

aviacompany.jpg

2017-08-11 08:20
Саудын Арабын “SAUDIA” нислэгийн компани зорчигчдын хувцаслалтад дүрэм тогтоожээ. Уг дүрмийн дагуу эрчүүдийг богино өмдтэй, эмэгтэйчүүдийг биеэ барьсан, эсвэл бие нэвт гэрэлтдэг хувцастай онгоцонд суухыг хориглосон байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд хөл, гараа ил гаргаж болохгүй, зорчигчид хөл нүцгэн явж болохгүй. Э.ЗАЯА

anu-2.jpg

2017-08-11 08:17
АНУ-ын Сангийн яам лхагва гарагт Венесуэлийн хоригийн жагсаалтаа нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Энэхүү жагсаалтад Үндсэн хуулийн ассамблейн зургаан гишүүн багтсан байна. Тэдний дунд Боливарын Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дүү Адан Чавес байгаа аж. Үүнээс гадна Үндэсний гвардын отрядын командлагч Бладимир Умберто Луго Армас, Үндэсний сонгуулийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Таня Д’Амелио нар багтжээ. […]