Америкийн холбоотон 29 орон АНУ-г дэлхийн гол аюул хэмээн нэрлэжээ. Америкийн бие даасан, арилжааны бус “Pew Research Center” төв жил тутмын нийгэм, улс төрийн санал асуулгын шинэ хувилбараа гаргалаа. Судалгаа нь даяарчлалын аюул занал ба түүнийг янз бүрийн орнуудын хүмүүс хэрхэн хүлээн авч байгааг тандах зориулалтаар хийгдсэн байна.
Асуулгын хамгийн сонирхолтой баримт нь “Дэлхийн хамгийн том аюул занал таны хувьд юу вэ?” гэсэн асуулт. Асуулгад хамрагдсан 38 орны иргэд АНУ-ыг дэлхийн гол аюул занал гэж нэрлэжээ. Энэ асуулгыг АНУ хэдэн жилийн турш тэргүүлж байна. 2014 оноос хойш АНУ энд нэлээдгүй тасархай тэргүүлж байгаа юм. 2016 онд байдал өөрчлөгдөн аюулын эхэнд Исламын Улс бүлэглэл, бүх нийтийн дулаарал, кибер довтолгоон, улсын зохион байгуулсан хакерууд ба эдийн засгийн байдал нэрлэгдсэн байв.
Гэсэн ч дэлхийд аюул занал учруулж байгаа орнууд дунд АНУ-ын тэргүүн байранд нэрлэгдсэн байлаа. Санал асуулгад оролцогчдын 35 хувь тэдний тоонд Америкийн холбоотон 29 орны иргэд тус улсыг нэрлээд байна. Асуулгын хоёрдугаарт ОХУ, Хятад хоёр ижил 31 хувийн саналаар бичигджээ. Өмнөх асуулгад 65 орны 68 мянган хүн хамрагдсан байв. Харин сүүлчийн асуулгад 38 орныг хамруулжээ. Ийнхүү АНУ-ын “холбоотон” гэгддэг 29 орны иргэд “том ахдаа” итгэдэггүйгээ санал асуулгаар харуулав.
М.ЭРДЭС