Аргын тооллын 2017.08.13. Билгийн тооллын зуны дунд улаагчин хонь сарын 21. Хоёр хар мэнгэтэй, хүчин төгсөх барилдлагатай, хуран үйлдэхүй шүтэн барилдагатай, усанд суудалтай хар бич өдөр. Өдрийн наран 05.48 цагт мандаж, орой 20.05 цагт шингэнэ.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуварга болох, багш шавьд барилдах, ноиын авшиг авах, шинэ гэр бүл ба байр авах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх шинэ хувцас авах, зөвлөгөө хийхэд муу. Үс засуулбал өвчин ирнэ.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэн, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.