Улаанбаатар хотноо энэ сарын 14-17 нд “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц, соёл, нийгэм, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнд суурилан гурван улсын жишээгээр тогтвортой хөгжлийн үйл явцын олон талт асуудлыг шүүн хэлэлцэж, санал бодлоо солилцох тус хурал 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Хурал дээр хөрш орнууд тогтвортой хөгжихөд нийгэм, соёл, боловсролын салбарын гүйцэтгэж буй үүрэг, гарч буй өөрчлөлт, тулгарч буй саад бэрхшээл, цаашдын чиг хандлага зэрэг асуудлаар гурван орны эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний 30 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. Эхний хуралдаан даваа гариг буюу энэ сарын 14-нд Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд, хоёр дахь өдрийн хуралдаан 15-нд “Continental” зочид буудлын хурлын танхимд болох аж.