Курдуудын Сирид олзолж авсан Исламын улсын дайчны яриаг The Times сонинд нийтэлсэн байна. Тэр террористуудын лагерьт Европт аллага үйлдэх хүмүүсийг хэрхэн бэлтгэдэг талаар ярьжээ. Алан хядагч нарыг бэлтгэх курс долоон сар үргэлжилдэг ба энэ үеэр тэд тэсрэх төхөөрөмжийг бэлтгэж сурсан байдаг гэнэ. Исламын улс бүлэглэлийнхэн Европоос ирсэн хүн бүрт шахуу жихад болох саналыг тавьж, ятгадаг ч цөөн тооны хүмүүс нь тэдний курсыг төгсгөдөг байна.
Хэрэв курст 20 хүн орсон бол зөвхөн тав орчим л төгсөж чаддаг гэж тэр хэлжээ. Долоон сарын курст сууж тэсрэх төхөөрөмж бэлтгэдэг болчихоод дараа нь тэд дахин үзэл сурталын сургалтанд ордог байна. Олзогдсон хүний хэлснээр хоёр жилийн дотор Герман, Франц, Бельги, Британийн 200 орчим хүн энэ курсыг төгсчээ.
Исламын улс бүлгийн дайчид. Фото: © REUTERS