Энэтхэг алтны импортоо долдугаар сард нэмэгдүүлэв. Тус улс бараа, үйлчилгээний нэгдсэн татварт шилжсэн, хойшлуулагдсан нийлүүлэлт нь ирсэн зэрэг шалтгаанууд импортыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны долдугаар сард 22 тонн алт худалдан авч байсан бол энэ оны долдугаар сард 53.4 тонн хүрч нэмэгдлээ. Bloomberg агентлагийн цуглуулсан мэдээгээр, нэгдүгээр сараас өнгөрсөн сар хүртэлх хугацаанд алтны импорт 2.5 дахин өсч нийтдээ 625.5 тонн хүрчээ.
Трейдерүүд ба дилерүүд бараа үйлчилгээний үндэсний татвар цуглуулалтын өмнө нэмэгдэж магадгүй хэмээн тооцож алт нөөцлөх болсон байна. Гэхдээ татварын шинэ дэглэмд зохицохын тулд алтны эрэлт сүүлийн хагас жил буурна гэж Дэлхийн алтны зөвлөл (WGC) өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Дэлхийн алтны зөвлөлийн Энэтхэгийн асуудал хариуцсан удирдах захирал П.Р. Сомасундарамын хэлснээр энэ жилийн алтны хэрэглээ нь 650-750 тонн болох юм байна. Өмнөх таван жилийн дундаж хэрэглээ нь 850 тонн орчим байжээ. Алт нийлүүлэгч орнуудын хувьд Өмнөд Солонгосын нийлүүлэлт өссөн байв. Хоёр орны хоорондын чөлөөт худалдааны гэрээ ба бараа үйлчилгээний татвар буурсан тохиолдлыг импортлогчид ашигласан байна.