Өдгөө 25-хан настай дуучин Селена Гомес дахиад кинонд тоглоно. Тэр одоо тоглох гэж буй кинондоо жинхэнэ насанд хүрсэн хүний дүрийг гаргах гэнэ. Ухаалаг элэглэлийн маэстро Вуди Аллен дуучин Селена Гомесыг жинхэнэ жүжигчин болгох юм. Дуучны хамт Холливудын хамгийн тодруун одуудын нэг Эль Фаннинг шинэ киног бүтээлцэх гэнэ.
Оскарын дөрвөн удаагийн шагналтны шинэ киноны талаар одоохондоо мэдээлэл бараг алга. Киног “Amazon Studios” урланд бүтээх нь л тодорхой байгаа. Харин их мастерын “Ид шидийн тойрог” нэртэй сүүлчийн киноны нээлт Нью-Йоркийн кино наадам дээр анх удаа үзүүлэгдэх гэнэ. Энэ кинонд нь Жастин Тимберлейк, Кейт Уинслет, Жеймс Белуши, Жуно Темпл нар тогложээ.
М.ЭРДЭС