Технологи

iPhone смартфоны үзэсгэлэн төгс гэрүүд

Ухаалаг утас хэрэглэгчид iPhone смартфоны гэрийг мода даган улиралд нэг удаа солих болсон. Оны эхнээс гар утасны гэрийн загвар, аксессуар хэрэглэгчдийг догдлуулсаар байна. Энэ хандлага  удаан үргэлжлэх бололтой. Чамин үзэсгэлэнтэй гоё гэрийг сонирхоорой.

Цэцэг: Энэ жил гар утасны гэрийг цэцэг их чимэглэжээ. Цэцэг зөвхөн энэ төрөөрмжийг ч чимээд зогсолгүй бусад эд зүйлийн чухал шаардлагатай гоёлын нэг.

ipone-0-300x217 iPhone смартфоны үзэсгэлэн төгс гэрүүд

SkinnyDip, Gucci, Kate Spade, Dolce & Gabbana

Амьтны ертөнц: iPhone-ы гэрүүд дундаас энэ улиралд амьтны зурагтай гэр онцгойрон тодорчээ. Алс холын хязгаарын бар, оцон шувуу, цагаан баавгай, заан, фламинго шувуу зэрэг загварын алдартай орнуудын гар утасны гэрний дизайн болсон байна.

ipone-02-300x222 iPhone смартфоны үзэсгэлэн төгс гэрүүд

Gucci, Miu Miu, The Case Factory, Moschino

Наалтууд: Жийнс, арьсан  хантаазын шоглоомтой гэмээр тэмдгийн наалттай мэт зураг бүхий гэр смартфонд бас ороод иржээ. Зөөлөн тоглоомын баавгай,  уруул, үүргэвч мэтийн эмози арьсан гэрүүдийг чимэглэжээ.

ipone-03-300x226 iPhone смартфоны үзэсгэлэн төгс гэрүүд

Moschino, Marc Jacobs, H&M, Gucci

Жимснүүд: Жимсний принт нь  iPhone төхөөрөмжийн эздийн дунд хамгийн алдартай нь байв. Энэ жилд ч мөн ялгаагүй. Тарвас, хан борогцой бусдаасаа илүүтэйгээр эздийнхээ настрийг өргөжээ. Смартфоны хамгийн гоё гэрийн хоёрт киви, жүрж хоёроос гадна улаан жимснүүд үнэлэгдэв.

ipone-04-300x225 iPhone смартфоны үзэсгэлэн төгс гэрүүд

Topshop, SkinnyDip, Natasha Zinko, Prada

 

 

 

 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close