Өнгөрч буй долоо хоногт Холбооны мөрдөх товчооныхон Ерөнхийлөгч Дональд Трампын 2016 оны сонгуулийн кампанит ажлын менежер Пол Манафортын гэрт хоёр дахь удаагаа нэгжлэг хийжээ. Өнгөрсөн өнгөрсөн сарын 26-нд ХМТ Манафортын Вашингтоны ойролцоох Александриагийн гэрт нэгжлэг хийсэн талаар Вашингтон пост мэдээлсэн. Түүнчлэн Вашингтон дахь гэрт нь нэгжлэг хийхийн өмнөх өдөр Манафорт Тагнуулын хорооны бүрэлдэхүүнтэй уулзсан хэмээн бичиж байв. Энэ удаагийн нэгжлэг түүний Вирижина дахь гэрт өрнөжээ.
Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-тай харилцаанд орсон байж магадгүй хэмээн үзсэн талаар эх сурвалжууд өгүүлсэн байна. Мөн туршлагатай улс төрийн зөвлөх, лоббидогч Пол Манафорт мөнгө угаасан байж болзошгүй хэргээр байцаагдаж байсан бөгөөд хамтран ажиллагчийнхаа эсрэг мэдээлэл гаргасан гэж Тусгай консул Роберт Муелерийн ойрын хоёр хүн мэдэгджээ.
Манафортын төлөөлөгч Жэйсон Малони өнгөрсөн лхагва гаригт мэдээлэл өгөхдөө Манафортын гэрт Холбооны мөрдөх товчооныхон хайх ажил гүйцэтгэсэн гэдгийг баталжээ. Үүнийхээ дараа тэр цахим шуудангаар илгээсэн мэдээлэлдээ “Ноён Манафорт хууль биелүүлэх үйл ажиллагаанд хариуцлагатайгаар оролцож байгаа” хэмээн дурдсан байжээ.
Нэгжлэгийн үеэр Муелерийн агентууд Манафортын татварын баримтууд болон санхүүгийн тайланг ихээхэн онцолж байсан гэж Нью-Йорк таймс сонин мэдээлж байна. Мөн Муелерийн баг Манафортын Нью-Йоркдахь санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгийн тайлан болоод түүний Украины улс төр дэх оролцоог ихээхэн анхааран судалж буй талаар хоёр ч эх сурвалж өнгөрсөн сард “Ройтерс”-т ярьсан байна.
Ардчилсан намын сенатор Ричард Блументал энэхүү нэгжлэгийг “маш ноцтой алхам” гэж дүгнээд “Ямар ч зохилдолгоогүй хамгийн ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаалт” гэж тэмдэглэжээ. Үүнд Холбооны мөрдөх товчооноос ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй байна.