With-his-son.jpg

2017-08-15 12:16
Их Британийн хатан хаан II Елизавета дөрвөн жилийн дараа том хүү, хунтайж Чарльздаа хаан ширээгээ залгамжлуулна, энэ асуудлаар баримт бичиг цэгцлэх ажил аль хэдийнэ эхэлсэн гэж Букингемийн ордны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “The Mirror” сонин мэдээллээ. “Daily Mail” хэвлэлийн мэдээлснээр II Елизавета өдгөө 91 настай бөгөөд 95-тайдаа хаан ширээгээ өгөх бодолтой байгаа гэнэ.

DPRK.jpg

2017-08-15 12:06
БНАСАУ эдийн засгийн гайхамшиг гэдгийг багахан ч атугай харуулсаар байна. 2016 онд тус улсын ДНБ 3.9 хувиар өссөн нь XXI зууны хамгийн гайхалтай үр дүн нь юм. Хэдийгээр энэ нь тодорхой, бодит мэдээлэл бус ч Хойд Солонгосын нөхцөл байдал алгуурхан, тогтвортой сайжирч буйг илтгэх нэлээд хэдэн үзүүлэлт бий. Дэлхийн хамгийн хаалттай орон гэгдэх тус улс […]

erunhiiluch.jpg

2017-08-15 11:08
-Нигери, Ангол, Зимбабве, Бенин, Алжирын Ерөнхийлөгчид юугаараа адилхан бэ? Тэд улс орныхоо эрүүл мэндийн системд итгэдэггүй аж- [starbox] Гадаадын эмнэлэгт өнгөрөөсөн хугацаагаараа тэргүүлэх төрийн тэргүүний тоонд яах аргагүй Нигерийн Ерөнхийлөгч, 74 настай Мохаммад Бухари орно. Үүнээс гадна энэ онд Ангол, Зимбабве, Бенин, Алжирын төрийн тэргүүнүүд гадаадын орнуудад эмчлүүлэхээр явжээ. Эдгээр улсын үндэсний эрүүл мэндийн систем […]

Hoid-solongos.jpg

2017-08-15 11:03
Хойд Солонгосын засаг захиргаа дэлхийн томоохон орнуудад суугаа элчин сайдуудаа Пхеньянд зөвлөлгөөнтэй хэмээн дуудсан талаар Хойд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Ийм зөвлөлгөөн жил бүр зохион байгуулагддаг ч энэ удаа БНАСАУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээг чангатгасан нөхцөлд явуулж байгаа нь анхаарал татаж байгаа аж. “Ёнхап” агентлагийн […]

trump-3.jpg

2017-08-15 10:58
Цагаан ордны харилцаа холбооны захирлаар 10 хоног ажиллаад огцорсон Энтони Скарамуччи хэвлэлд ярилцлага өглөө. ABC News-т өгсөн уг ярилцлагадаа тэрбээр Цагаан ордонд Дональд Трампаас салах хүсэлтэй хүмүүс байдаг гэжээ. Тэд Ерөнхийлөгчийн болон түүний хийж буй ажилд тус болох бодолгүй байдаг гэсэн нэрсийг нь зарлахаас татгалзсан байна.

rocket.jpg

2017-08-15 10:55
Гадаадын хэвлэлүүд Тагнуулын төв газраас энэ сарын эхээр бэлтгэн гаргасан, Хойд Солонгосын асуудлыг хөндсөн нууц баримтыг ил болгожээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр тус баримтад БНАСАУ-ын цэнэгт хошууг АНУ-ын эх газарт хүрэх чадвартай хэмээсэн байна. Америкийн тагнуулын шинжээчдийн дүгнэснээр Хвасон-14 загварын тив алгасагч баллистик пуужин нь технологийн хувьд улам боловсронгуй болж, хэрэглэхэд өндөр үр дүнтэй болжээ.

trump-2.jpg

2017-08-14 17:00
Америкийн зурхайчдын хэлснээр Дональд Трамп оны төгсгөл гэхэд нас барах гэнэ. АНУ-ын зарим  Ерөнхийлөгч нарыг дайрсан эмгэнэлт хэрэг түүнд учрах магадлал их өндөр байгаа гэнэ. Зурхайчид энэ наймдугаар сарын 21-ний нар хиртэлтээр сар АНУ-д 115 км-ын өргөнтэй зурвас газраар сүүдрээ хаяна гэж хэлж байна. Тэдний үзсэнээр энэ жилийн сүүл гэхэд Трампын засаглалд төгсгөл ирэх ажээ. […]

DAIN.jpg

2017-08-14 15:42
-Энэ тулаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд мөргөлдөөн эхэлснээс эхний арав хоногт ялагч нь тодорхой болж, Хойд Солонгосын цэргийн гол хүчнүүд ухарч эхэлнэ- “Гуам аралд цохилт өгөхийг оролдвол Хойд Солонгосын удирдагч харамсах болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригийн орой твиттертээ “Манай армийнхан бэлэн байдалд шилжээд байгаа. Цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг ч […]

ANU.jpg

2017-08-14 13:50
Америкийн судлаачдын баталснаар тус улсын 12 эмч тутмын нэг, өрхийн таван эмч тутмын нэг нь опиоид үйлдвэрлэгч эмийн үйлдвэрүүдээс хувь авдаг аж. Тэд өвчтөнүүддээ опиоид бүхий хүчтэй бичиж өгөх замаар мөнгө авдаг байсан аж. Ийм эмийн уршгаар мансууруулах бодисын хамааралтай болох нь нэмэгддэг гэж “American Journal of Public Health” сэтгүүлд мэдээлжээ.

huuhed-2.jpg

2017-08-14 13:45
Хятадын Фуцзянь мужийн Фужоу хотод 24 настай эмэгтэй төрөөд хэрхэн хонож буй нярай охиноо шуудангийн илгээмж болгон асрамжийн газар руу явуулах гэж байгаад баригджээ. Эмэгтэйн илгээмж хөдөлж, дотроос нь хүүхдийн уйлах дуу гарахыг илгээмж зөөгч анзаарсан байна. Нярайг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байна. Харин ээжийг нь цагдаа нар саатуулжээ. Хятадын […]