БНАСАУ-ын удирдаг Ким Чен Ун тив алгасан нисэгч “Хвасон-14” пуужинг бүтээгчдийг хүлээн авч тусгай тэмдэг ба өөрийн үгийн түүвэр, дурсгалын цагаар шагналаа гэж тус улсын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулжээ. Пуужин хөөргөсөн үйл явцыг Ким Чен Ун “Өөрийн орны стратегийн байдал болон дэлхийн улс төрийн бүтцийг бүрэн өөрчилсөн түүхэн үйл явдал” гэж нэрлэсэн байв.
Мөн Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа эрдэмтэд, ажилчид, албан хаагчид “цэргийн хамгийн том баталгааг бүтээх ариун үйлсийн туршилтуудад улам их амжилтыг олно” гэж найдаж байгаагаа тэр хэлжээ. Үүний өмнө Хойд Солонгост газар хөдөлснийг цөмийн зэвсгийн туршилт биш гэж Пентагон мэдээлсэн юм.