Нийслэлийн Байгаль орчны газрынхан Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэдээс “Айлын хашаанд чоно улиад байна” гэсэн мэдээллийг авчээ. Мэдээллийн мөрөөр тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгалт хийхэд Н.Сэрээнэн гэдэг гэртээ айл чонын бэлтрэг хорьж байсан нь илэрчээ.
Гэрийн эзэн цагдаагийнханд “Тавдугаар сард хамаатны хүн Хөвсгөлөөс бэлтрэг авчраад хооллож байгаарай, удахгүй ирээд авна” гэж хэлээд орхиод явсан” гэж тайлбарласан байна. Бэлтрэг хорьж байсан айлд цагдаагийн албан хаагчидтай очсон амьтан асралтын мэргэжлийн байгууллагынхан бэлтрэгийг хөдөлгөөны дутагдалд орж, ууц нуруу нь саажин, хөл дээрээ зогсож чадахгүй болтолоо турж эцсэн гэсэн онош тавьсан байна.
Бэлтрэг одоо тус байгууллагын хараа хяналтад байгаа.Тус байгууллага хэсэг хугацаанд асарч тэнхэрүүлээд байгальд буцаан тавих гэнэ. Хээрийн амьтныг агуулж байсан айлын эзнийг 150 мянган төгрөгөөр торгожээ.