Пхеньян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх санал тавьжээ

2017-08-15 17:20
Пхеньян

Улаанбаатар хотноо болж өнгөрсөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн захирлуудын 54 дэх хурлын үеэр ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Ri Yong Son тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Пхеньян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх саналыг тавьсан байна.

Умард Солонгосын талаас 1978 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, нислэгийн удирдагч нарыг Монголд сургах, Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлэх чиглэлээр ажиллаж буй нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн сургах, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлжээ.