Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээл дээр өчигдөр 51401 ширхэг үнэт цаас 2.27 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын хооронд 93 удаагийн хэлцэл болсон байна. Тухайлбал, Засгийн газрын 22837 ширхэг бонд 2.24 тэрбум төгрөгөөр , 19 хувьцаат компанийн 28564 ширхэг хувьцаа 32.85 сая төгрөгөөр зарагджээ. Арилжааны I ангилалд таван компанийн 21076 ширхэг хувьцаа 8.28 сая төгрөгөөр, II ангилалд 11 компанийн 7299 ширхэг хувьцаа 24.48 сая төгрөгөөр, үнэт цаасны III ангилалд гурван компанийн 189 ширхэг хувьцаа 92230 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Үүнээс “АПУ” компанийн 14570 ширхэг хувьцаа арилжаалагдан тоо ширхэгээр тэргүүлсэн бол “Тавантолгой” компанийн хувьцаа 21.09 сая төгрөгөөр арилжаалагдаж үнийн дүнгээр тэргүүлэв. Энэ үеэр хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 73.42 хувийг, уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 67 хувийг эзэлсэн байна. Мөн найман хувьцааны ханш өсч, найман хувьцааны ханш унажээ. Тухайлбал, “Баянтээг” компанийн хувьцааны ханш 14.9 хувиар өссөн бол “Стандарт ноос” компанийн хувьцааны ханш -12.5 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан